СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА
  • Шихихутуг ХЗДС-ийн захирлын 2009.10.19-ний өдрийн 78 тоот тушаалаар Хүний эрхийн судалгааны төвийн захирлаар Ц.Өнөрцэцэг, Н.Жалбажав нар ажиллаж байсан бол 2016.11.07-ний өдрийн 74 тоот захирлын тушаалаар Судалгааны төвийг хүрээлэн болгосон бөгөөд Судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Жалбажав ажиллаж байна.
  • Шихихутуг судалгааны хүрээлэн нь хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, профессор Н. Жалбажав,  эрдэмтэн нарийн бичгийн дарга Т. Сүхбаатар, туслах Э. Эрдэнэтуяа гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

 
Шихихутуг судалгааны хүрээлэнгийн зорилтууд:
  • Эрдэм шинжилгээ, судалгааны /ЭШС/ ажлын ойрын болон хэтийн чиг хандлагыг тодорхойлох;
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зөв оновчтой менежментийг хэрэгжүүлэх;
  •  Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх;
  • Судалгаанд суурилсан сургалтын тэргүүлэх их сургууль байх зорилгыг ­ хангаж ажиллахад эерэг нөлөөлөл үзүүлэх.
Шихихутуг судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  • Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
  • Хууль зүйн шинжлэх ухааны сургалтын хөтөлбөртэй уялдуулан суурь болон хавсарга судалгаа хийх;
  • Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн (тэргүүлэх) чиглэлийг тодорхойлох, бодлого зохицуулалт хийх;
  • Гадаад орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;Захиалгат төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны ажил хийх.​
Шихихутуг судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр:
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал;
  • Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал;
  • Төсөл, хөтөлбөрүүд;
  • Бусад.
Хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага:
Дотоодын:
  • УИХ-ын Тамгын Газар;
  • БСШУСЯам;
  • ХЗДХЯам;
  • УДШ;
  • УЕПГ;
  • ШШГЕГ;
  • Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн.
Гадаадын:
  • ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Социалогийн Дорно дахины хүрээлэн;
  • БНСУ-ын Хандуны их сургууль;
  • ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургууль;
  • ОХУ-ын Уралын их сургууль
Шихихутуг судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлсэн төслүүд:
  • 2012-2014 онд Постсоциалист орнууд дахь нийгмийн шинэ давхарга, социал соёлын төлөвшлийн нийтлэг ба онцлогын асуудал-ОХУ-ын ШУА-ын социалагийн хүрээлэнтэй хамтарсан олон улсын төсөл.
  • 2014-2018 онд Орос, Монголын улс төрийн шинэтгэлийн соёл-иргэншлийн асуудлууд- ОХУ-ын ШУА-ын социалагийн хүрээлэнтэй хамтарсан төсөл.
  • 2018 онд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн захиалгаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай” хуулийн төсөл.
  • 2018-2019 онд ХЭҮК захиалгаар “Монгол Улс дахь ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл, байдал” төсөл.
Инновацийн чиглэлээр:
  • Шихихутуг их сургуулийн хөгжлийн ерөнхий зураглал /Сургуулийн дотоодын төсөл/-2017-2018 он.
  • Шихихутуг их сургуулийн сургалт, судалгааны ажлын стандарт-2017 он.
  • Шихихутуг их сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн стандарт-2016-2018 он