Шихихутуг Их Сургуулийн Оюутны зөвлөлийн танилцуулга



 
           Шихихутуг их сургуулийн Оюутны зөвлөл нь анх 1996 онд нийт оюутан залуусын эрх ашгийг хамгаалах сурч боловсрох болон өөрсдийгөө бие даан хөгжүүлэхэд тусалж дэмжих зорилгоор байгуулагдсан.
2019 оны байдлаар Оюутны зөвлөл нь 24 гишүүнтэй ба оюутны зөвлөлийн даргаар 3в ангийн оюутан Б.Халиунаа, нарийн бичгийн даргаар 1б ангийн оюутан Б.Хонгорзул нар ажиллаж байна.  
Зорилго: Нийт оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, оюутны идэвх оролцоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж, амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болон төлөвших гэх мэт тэдэнд хандсан үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж дэмжлэг үзүүлэхэд оршино. 
Шихихутуг их сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, Шихихутуг их сургуулийн нийт оюутны өөрийгөө хөгжүүлэх бүхий л бололцоог дэмжин, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах нийгмийн үйлчилгээ үзүүлж, тэдний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нь бидний гол зорилт юм. Оюутны байгууллага нь аливаа үйл ажиллагааг ашгийн бус, намын нөлөөллөөс ангид сайн дурын оюутнуудыг нэгтгэн зохион байгуулдаг билээ.
 
Зорилтууд
  • Сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, нийт оюутны эрх ашиг, хүсэл эрмэлзлийг илэрхийлэн хамгаалж, тэдний төлөө ажиллана.
  • Үндсэн зорилго нь оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн "Оюутны эрхийн түгээмэл тунхаглал"-ын үзэл санааг хэрэгжүүлэх явдал юм.
  • Үйл ажиллагаандаа шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэн, оюутнуудын эв нэгдлийг хангах зарчмыг баримтална.
  • Оюутны хөдөлгөөний эв нэгдлийг бүрдүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах, өөрсдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн баталгаажуулна.
  • Сургуулийн захиргаанаас гарч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оюутнуудыг татан оролцуулж зохих мэдээллээр хангана.
  • Оюутнуудын сонирхлын клубүүдийг дэмжин хамтран ажиллана.
  • Сургуулийн оюутнуудын ашиг сонирхлыг нэгдмэл байр сууриас илэрхийлнэ.
  • Боловсролын системийг боловсронгуй болгох, чанар үр ашгийг дээшлүүлэхийн төлөө ажиллана.
  • Үйл ажиллагааныхаа дагуу улс эх орон, өөрийн нийгэмд ач тустай нөлөө үзүүлэхийг ямагт хичээн ажиллана.
Дээрх зорилтуудын хүрээд дараах чиглэлийн дагуу үйл ажиллагааг явуулж байна. Үүнд
  • Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа /Оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, сургалтын онол, практик уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх, хувийн зохион байгуулалт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний бүтээл бичих арга, барилд суралцуулах зорилготой онол, практик, танин мэдэхүйн тэмцээн, олимпиад зэрэг ажлууд багтана./
  • Урлаг, гоо зүй /Оюутнуудын урлаг, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх, урлагийн авьяастай оюутныг дэмжих үйл ажиллагаанууд багтана./
  • Бүтээлч үйл ажиллагааг дэмжих /Оюутны холбоо, клубууд болон анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн жилд идвэхтэй ажилласан, амжилт гаргасан гишүүн, оюутан болон клубыг шагнаж урамшуулах, зохион байгуулсан үйл ажиллагааг тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх үйл ажиллагаа багтана./
  • Сайн үйлсийн аян /Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, өнчин хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян багтана./
  • Сургууль сурталчлах /Оюутан хөгжлийн төв, тэнхим, клүбууд мэргэжил сурталчилах, тус сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагаа багтана./
  • Оюутны эрүүл мэнд /Оюутнуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх эрүүл мэндийн сургалт, үзлэг гэх мэт багтана./
  • Оюутны санал хүсэл, гомдлыг хүлээн авах /Оюутанд тулгарч буй асуудлыг өргөдөл хэлбэрээр хүлээн авч холбогдох хүмүүстэй зуучлах, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх/