ОЮУНЫ ХӨГЖЛИЙН “ГЭРЭГЭ КЛУБ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА
 
 Түүхэн замнал: Оюуны хөгжлийн “Гэрэгэ клуб” нь Шихихутуг их сургуулийн оюутнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2005 оны 2 дугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсаны хурлаа хийж, 2005 оны 2 дугаар сарын 2-нд бүртгүүлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
 
Клубийн эрхэм зорилго: Тус клуб нь илтгэх урлаг, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний илтгэл болоод хувь хүний чадварыг дээшлүүлэх зорилготойгоор оюутан залуусын дунд сургалт, хурал олон нийтийн үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага мөн.
Зарчим: Үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, ил тод байдал, хууль дээдлэх, хамтын удирдлагын болон аливаа улс төрийн хүчнээс хараат бус байх зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл:
Тус клуб нь оюутан залуусын бүтээлч санаа, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нь дэмжих зорилгоор сургалт, хурал, олон нийтийн үйл ажиллагааг явуулна Үүнд:
  • Сургалт
  • Судалгаа
  • Олон нийтийн үйл ажиллагаа
Бүтэц зохион байгуулалт: Тус клуб нь Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга гэсэн бүтэцтэй.
Гишүүний тоо: Шихихутуг их сургуулийн 1-4 түвшний нийт 196 оюутан албан ёсны гишүүнчлэлтэй болно
Клубийн элсэлт: Тус клуб нь Намар болон хавар шинэ элсэлт авдаг
 
ГАВЬЯА ШАГНАЛ:
  1. 2006- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд 2-р байр
  2. 2007- Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Ассоциациас зохион байгуулсан Мэтгэлцэгчдийн чансаа тогтоох нээлттэй тэмцээнд 1- байр
  3. 2008- МУИС-н Оюутны холбоо, Монголын Мэтгэлцэгчдийн нэгдсэн ассоциациас зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр
  4. 2008- “Улс төрийн шинжлэх ухаан тулгамдсан асуудал” Тэмүүлэл клубээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд Тусгай байр
  5. 2009- Best клуб, Бүгд найрамдах олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр
  6. 2010- ХЗДХЯам, Хууль зүйн салбар МАСОХ зохион байгуулсан “Эрх зүйт төр ба Хууль дээдлэх ёс” эрдэм шинжилгээний хуралд 1-р байр
  7. 2011- ШУТИС гэрэл ирээдүй клубээс зохион байгуулсан парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр
  8. 2012 JCI Mongolia олон улсын байгууллагын Монголд дахь салбараас зохион байгуулсан эсээ, илтгэлийн “Хүжийн гал 2” төсөлт тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож 2-р байр
  9. 2013- МУИС Хууль зүйн сургуулиас зохион байгуулсан Нийслэлийн аварга шалгаруулах “Үндсэн эрхийн мэтгэлцээн”-д 2-р байр
  10. 2014- Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан хууль зүйн их дээд сургуулиудын улсын аварга шалгаруулах шүүхийн мэтгэлцээний “Moctrial” тэмцээний иргэний эрх зүйн салбарт тэргүүн байр /багийн ахлагч/
  11. 2015- “Хөгжил бол оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр
  12. 2016- МУ НҮБ-д элссэний 55 жил, МУИС-ийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Ерөнхий ассемблейн” загвар чуулганы “Шилдэг төлөөлөгч баг” –аар шалгарсан
  13. 2017- Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан хууль зүйн их дээд сургуулиудын улсын аварга шалгаруулах шүүхийн мэтгэлцээний “Moctrial” тэмцээний иргэний эрх зүйн салбарт тэргүүн дэд байр эзэлсэн.
  14. 2017- Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас зохион байгуулагдсан “Үндэсний аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний тэмцээн”-д Гутгаар байр
  15. 2017-  Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулагдсан нийслэлийн аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байр