ИХ ЗАРГАЧ ШАТРЫН КЛУБ
 
         Шихихутуг Их сургуулийн  дэргэдэх “Их заргач” шатрын клуб нь 2016 онд үүсэн байгуулагдсан.
Тус клубын зорилго нь оюутан залуусын оюуны билгийг бадраах шатрын спортыг түгээх дэлгэрүүлж таниулах, оюутнуудын логик сэтгэлгээг хөгжүүлэх, стратеги боловсруулах зэрэг чадварт суралцуулах, мөн оюутнуудын цагийг үр дүнтэй, зохистой өнгөрүүлэхэд оршино.
 
 
Хамтын ажиллагаа:
      Mongolian chess federation (MCF) буюу Монголын шатрын холбоо (МШХ)-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Мөн улсын болон олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцдог Нийслэлийн шилдэг клубуудын нэг болох
“Цэцэн нүүдэл” шатрын клубтэй нягт хамтран ажилласаар ирсэн.