Төгсөгчдийн холбоо нь эрх зүйн байдлын хувьд сайн дурын үүсгэл санаачлагын, гишүүддээ үйлчлэх, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд сургуулийн хувьд төгсөгчидтэй хамтран ажиллах хүрээг дараах байдлаар тодорхойлж байна.
Хөтөлбөрт оролцогчийн хувиар, төгсөгчдийг идэвхжүүлэн тэдгээрийг хөтөлбөр сайжруулах, боловсруулах, батлах, хэлэлцэх, өөрчлөх бүхий л үе шатанд татан оролцуулах, /Сургуулийн удирдах зөвлөл, Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүн, Хөтөлбөрт зөвлөх төгсөгчдийн баг гэсэн хэлбэрээр/
Төгсөгчийн хөтөлбөрт хандах хандлагыг тодорхойлох, шууд бус оролцооны хэлбэрүүдээр хөтөлбөрийг үнэлүүлэх /Төгсөгчөөс авах сэтгэл ханамжийн судалгаа/

Төгсөгч-сургуулийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдгээрийн санал  бодлыг сонсох Төгсөгчдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн талаар  мэдээлэл өгөх


Хуульчийн үргэлжилсэн сургалт, хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх давтан сургалт зохион байгуулах


2018-2019 онд зохион байгуулсан төгсөгчдийн уулзалтын үеэр, Хөтөлбөрийн стандартыг шинэчлэхтэй холбоотой танилцуулга, хэлэлцүүлэг болсноос гадна, Төгсөгчдийн холбооны эрх зүйн байдлыг шинэчлэн тодорхойлох, төгсөгч-сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт санал санаачлага гаргав. Төгсөгчдийн холбооны эрх зүйн баримт бичгийг шинэчлэн томъёолох,
Төгсөгчдийн холбооны уулзалтын үр дүн
  • Төгсөгч- сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр боловсруулах,
  • Төгсөгчдийг тасралтгүй хөгжүүлэхэд сургуулийн оролцоо, хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэхэд төгсөгчдийн оролцоог жигд хангах санад санаачлагуудыг гарган ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
ТӨГСӨГЧИД БИДНИЙ БАХАРХАЛ



Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдөөс хуульчаар бүртгэгдсэн хүмүүсийн мэдээллийг https://www.mglbar.mn/ -ээс үзэх боломжтой.
Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдөөс шүүхэд төлөөлөх эрхтэй хуульчдын мэдээллийг http://www.supremecourt.mn/ -ээс үзэх боломжтой.