Шихихутугаар овоглосон манай эрдмийн хамт олон Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зай, хүндтэй байр сууриа эзлэв. Бид улс үндэснийхээ хууль цаазын үнэт зүйлс, хууль зүйн шинжлэх ухааны ололтод түшиглэсэн, монголын сурган боловсруулах багш шавийн барилдлагат арга ухаан хийгээд инноваци, чанарын удирлага өөрийн үнэлгээний арга технологийг хослуулсан Шихихутуг дэг жаягийг бүтээж, улс үндэстэндээ төдийгүй олон улсад танигдаж чадлаа.
Өнөөдөр бид олон улсын болон үндэсний дээд боловсролын шилдэг менежмент, арга технологи эзэмшсэн эрх зүйн сургалт, судалгааны тэргүүлэх их сургууль болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Чадварлаг багш, судлаачид сургалтын тохилог орчин, төгсөгчдийн цараа, хамтын эрмэлзэл, уламжлал маань энэ зорилгоо хэрэгжүүлэх гол үндэс мөн.
Шихихутуг их сургууль бол олон түмэнд нээлттэй орчин үеийн сургууль. Өргөн олны санал зөвлөгөө, дэмжлэг эрдмийн хамт олны маань хөгжил дэвшлийн нэгэн ундарга билээ. Бид сургуульдаа хандсан санал, хүсэлт болгонд туйлаас анхааралтай хандах болно.
Иргэний нийгмээ сонсож мэдэрч, хамтран ажиллах нь бидний үйл ажиллагааны зарчим, ёс зүйн үүргээ гэж үзнэ.


 

ДАМБАДАРЖААГИЙН ОЮУНЦЭЦЭГ
Шихихутуг их сургуулийн захирал, профессор
Дээд боловсролын МИҮЗ-ийн гишүүн
Монголын их, дээд сургуулиудын консорциумын дэд ерөнхийлөгч
Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны дэд ерөнхийлөгч
Монголын хуулийн сургуулийн холбооны гүйцэтгэх захирал