БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газраас 2008 онд монголын их, дээд сургуулиуд,   коллежуудыг чанар, сургалтын материаллаг бааз, оюутны үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны ажлаар нь эрэмбэлсэн юм. Судалгаанд нийт манай улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай 160 гаруй их, дээд сургууль хамрагдсанаас Шихихутуг ХЗДС улсын хэмжээгээр 15-р байр, хувийн их, дээд сургуулиудаас 4-р байрт эрэмбэлэгдсэн.
Хууль зүйн их дээд сургуулиудын  төгсөгчдийн чанарын үнэлгээний нэг болох ХЗҮХ-ээс жил болгон явуулдаг Хуульчдын сонгон шалгаруулалтанд тус сургуулийн төгсөгчид сүүлийн 5 жилд их, дээд сургуулиудаас тогтмол эхний гуван байрт шалгарч байна. 
 
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тус сургуулийн төгсөгчид сүүлийн жилүүдэд улсын их, дээд сургуулиудаас тогтмол 5-р байрт байрт, хувийн их дээд сургуулиудаас 1-р байрт шалгарч байна. 
 
Монголын хуульчдын холбооноос хууль зүйн их, дээд сургуулиуд дунд зохион байгуулдаг “Mock Trial” шүүхийн мэтгэлцээнд "Иргэний эрх зүйн" салбарт ТЭРГҮҮН байр /2011, 2012, 2014 онуудад /эзлэв.
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас хууль зүйн сургалттай их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Mock trial” захиргааны шүүхийн мэтгэлцээн тэмцээнд ТЭРГҮҮН /2013он/ байр эзлэв. 
 
 
  • Монголын анхны хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын дунд зохиогдсон “Манайхан” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарав. /1998 он/
  •  “Залуу удирдагч” сангийн хуульч, оюутан залуучуудын “Сенатор” групп, Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион явуулсан “New Lawyers” тэмцээнд оролцож, 2-р байрт шалгарав. /1998 он/
  • Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хууль зүйн их, дээд сургуулиудын дунд явуулсан “Гадаад худалдааны арбитрыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд тэргүүн байр эзлэв. /2000, 2003, 2006 он/
  • Хууль зүйн их, дээд сургуулиудын дунд зохион явуулсан “Дампуурлын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” онолын тэмцээнд тус сургуулийн “10 хувь” баг тэргүүн байрт шалгарав. /2000 он/
  • Хууль зүй, Дотоод хэргийн яам, Ханс-Зайделийн сан, Монгол телевизээс хамтарч Хууль зүйн сургалттай их, дээд сургуулиудын дунд явуулсан “Дэвжээ” уралдаант нэвтрүүлэгт “Хийдлийн ангуучид” баг 1-р шатны тогтлолтонд тэргүүн байр, шувтаргийн тоглолтонд 2-р байрт шалгарав. /2001 он/
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол, өргөмжлөл олгов. / 2001 он/
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Хууль зүйн их дээд сургуулиудын дунд зохиосон “Хүний эрхийн боловсрол” тэмцээнд 2-р байрт шалгарав. /2002 он/
  • Оюуны өмчийн газраас зохион явуулсан “Оюуны өмчийн эрх зүй” тэмцээнд “Оюуны хүүхдүүд” баг 1-р байр эзлэв. /2002 он/
  • Монголын их, дээд сургуулиудын дундаас менежмент, сургалтын үйл ажиллагаагаараа 2005 оны “TOP” сургуулиар шалгарав. /2005 он/
  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-с дүүргийнхээ их, дээд сургуулиудын дунд зохион явуулсан парламентын мэтгэлцээнд “Эрх-1” баг тэргүүн байрт шалгарав. /2005 он/
  • 2006 оны “Монгол чанар” цол, өргөмжлөл 
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Хамгийн хамгийн шилдэг” бүтээл шалгаруулах ажлын хэсгээс Шихихутуг эрдэм шинжилгээний хурал “Хамгийн шилдэг”-ээр
  • Ниймгийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо ТББ-аас Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага /2007 он/
  • МОХ, ADRA олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан парламентын нээлттэй мэтгэлцээний тэмцээнд тэргүүн байр /2009 он/
  • МАХН-аас зохион байгуулж буй “Нийгмийн ардчиллын аян”-ны хүрээнд МАСОХ, Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд тусгай байр /2009 он/
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллагаар өргөмжлөгдөв. /2009 он/
  • Гизмо ХХК, A&SH  ТББ-аас зохион байгуулсан “Зах зээлд манлайлагч шилдэг сургууль-2010” цомын төлөөх маркетингийн тэмцээнд амжилттай оролцож Шилдэг менежменттэй сургуулиар шалгарав.
  • 2011 оны 5 сард Түмний төлөөх хяналт ТББ, Төр түмний хяналт сэтгүүлээс санаачлан Монголын PR хүрээлэнгээс зохион байгуулсан энэ цаг үеийн Монголын ТОР-10 их, дээд сургуулийг 17,500 гаруй хүнээс санал авч шалгаруулахад Шихихутуг ХЗДС тавд жагсав.
  • 2011 онд МХИДСХолбооноос шилдэг сургууль
  • 2011 онд МҮХАҮТ-ын Excellence education sector өргөмжлөл
  • Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монголын Их, Дээд сургуулиудын талаар санал асуулга явуулахад “Энэ цагийн шилдэг ТОР-10” сургуулийн 5-рт бичигдэв.
  • Хөгжлийн мэтгэлцээн клуб, Нээлттэй мэтгэлцээний холбооноос 2014 оны шилдэг клубээр ГЭРЭГЭ шалгарав.
  • 2014 онд Гранд экспо үндэсний бизнес фетиваль-2014 наадмаас боловсролын салбарын топ 5 их, дээд сургуулийн нэг.
  • Гранд экспо үндэсний бизнес фестиваль-2014 наадмаас боловсролын салбарын топ 5 их дээд сургуулийн нэг. /2013, 2015 он/
  • МХИДС холбооны Эрдэм судлалын бүтээлч сургууль /2010, 2013, 2015 он/