Чанарын дотоод баталгаажуулалтын бодлого

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ДОТООД ЧАНАРЫН
 БАТАЛГААЖУУЛАЛТЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоо
  1. Хөндлөнгийн үнэлгээ:
  • Дээд боловсролын байгууллагын болон сургалтын хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл;
  • БСШУСЯ, ХЗДХЯ, Хуульчдын холбоо, БМИҮЗ-ийн хяналт, шалгалт, үнэлгээ;
  • Өөр байгууллагын хөндлөнгийн шинжээч нараар сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгэх;
  • Төгсөгчид, ажил олгогчид, оролцогч бусад талуудын үнэлгээ, дүгнэлт.
  1. Өөрийн (сургуулийн) үнэлгээ:
  • Улирлын, анги дэвших, төгсөлтийн улсын шалгалтын дүн байдалд үнэлгээ хийх;
  • Сургалтын чанарыг сайжруулах талаар сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүдээс хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ;
  • Дотоод чанарын баталгаажуулалтын алба (хүрээлэн)-наас хийх төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт, хяналт, үнэлгээний ажил, арга хэмжээ;
  • Бусад.
ДЧБ-ын зорилго
Багш, судлаач, оюутан суралцагсад, төгсөгчид, ажил олгогч нарын идэвхитэй оролцоотойгоор сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Алсын хараа
Сургуульд үндэсний болон олон улсын жишигт хүрсэн сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, чадавхийг бүрдүүлэх.
ДЧБ-лалтад баримтлах зарчим
  • Олон нийтийн (оролцогчдын) оролцоо, нээлттэй ил тод байдал;
  • Харьцангуй бие даасан байдал;
  • Баримт нотолгоотой, үнэн зөв дүгнэлт гаргах.
Дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцооны төлөвшлийн үе шат
  1. 2019.IV сар - 2020.IX.01-Суралцах, эрх зүйн орчин бүрдүүлэх (дүрэм,журам) үе;
  2. 2020 оноос мэргэшсэн чадварлаг баг бүрдэж дотоод чанарын баталгаажуулалтын зорилго, зорилтууд хэрэгжих үе.
Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • Дотоод чанарын баталгаажуулалтын эрх зүйн үндсийг судлан зохион байгуулах арга, технологид суралцах (2019-2020 он);
  • Сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын эрх зүйн үндэс (дүрэм, удирдамж, төлөвлөгөө гэх мэт)-ийг бүрдүүлэх (2019-2020 он);
  • Сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын гарын авлагатай болох (2020 он);
  • Дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан судлаач ажилтантай болох (2020 он);
  • Дотоод чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх жилийн график төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх (2020 оноос);
  • Дотоод чанарын баталгаажуулалтын шилдэг арга туршлагаас суралцах (ШУТИС, Санхүүгийн их сургууль, Мандах их сургууль гэх мэт сургуулиуд дээр) (2019-2020 оны хичээлийн жилээс);
  • Оюутны мэдлэгийн түвшин тогтоох, сэтгэл ханамжийн судалгааны тест, анкетын сан бүрдүүлэх (2020 онд);
  • Сургалтын хөтөлбөрүүдийн чанарын баталгаажуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх.
Судалгааны хүрээлэн