Шихихутуг Их Сургуульд оюутан элсүүлэх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Шихихутуг ИС-ийн магистрын болон бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын /хуучнаар/ 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-д нийцүүлэн гаргасан дараах журмыг удирдлага болгон элсэлтийг зохион байгуулна. Үүнд:
  • 2017-2018 оны хичээлийн жилд Шихихутуг ИС-д Улаанбаатар хотоос бакалаврын өдөр, эчнээ болон магистрын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам
  • Хөдөө орон нутгаас бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэхэд “Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулж элсүүлнэ.
1.2 Энэхүү журмын зорилго нь Шихихутуг ИС-д оюутан элсүүлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулна.
1.3 Элсэлтийг захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4 Элсэлтийн комисс үйл ажиллагаандаа ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгон ажиллана.
1.5 Шихихутуг ИС хяналтын тоондоо багтаан оюутнаар элсүүлж, суралцах эрхийн бичиг олгоно.
1.6 Ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн сайт /www.eec.mn/, Шихихутуг ИС-ийн элсэлттэй холбоотой мэдээллийг www.shihihutug.edu.mn сайтад тус тус мэдээлнэ.
 
Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
2.1 Шихихутуг ИС-д элсэгч бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, боловсролын үнэлгээний төвөөс авдаг Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгсөн байх, Нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 400-аас дээш оноо авсан байна.
2.2 “Эрх зүйч”мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцах хүсэлтэй бол энэ журмын 2.1-д заасны дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
2.3 Бакалаврын зэрэгтэй иргэнийг “Эрх зүйч” мэргэжлээр бакалаврын эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Эчнээ хөтөлбөрт элсэгчээс үндсэн хуулийн мэдлэгийн шалгалт авна.
2.4 Эрх зүйн болон бусад мэргэжлийн бакалаврын зэрэгтэй иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулна. Магистрантурт элсэгчдээс мэргэжлийн суурь, англи хэлний шалгалт авна.
2.5  Шихихутуг ИС-д элсэн суралцахыг хүссэн гадаадын харьяат иргэний асуудлыг “Шихихутуг ИС-д “Гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар зохицуулна.
Гурав.  Элсэлтийн бүртгэл
3.1 Элсэлтийн бүртгэлийг онлайнаар болон хичээлийн байранд www.shihihutug.edu.mn хаягийн “Онлайн элсэлт” цонхоор орж бүртгүүлнэ.        3.2 Шихихутуг ИС-д элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс авсан шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн бүртгэнэ.
3.3 Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Монгол хэл, бичгийн ерөнхий шалгалтын хуудас, Ерөнхий шалгалтын батламж
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлсөн баримт /ХХБ дахь Шихихутуг ИС-ийн 499092709 тоот, Хаан банкны 5027718899 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг/
3.4 Эчнээ магистр, докторын хөтөлбөрт элсэгчдийг 9-р сарын 4-наас 9-р сарын 22-ныг дуустал тус тус бүртгэнэ.
3.5 Эчнээ, магистр, докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Цахим үнэмлэх
  • Бакалавр, магистрын диплом /нотариатаар батлуулсан/
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
  • Анкет бөглөх /төрийн албан хаагчийн/
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлсөн баримт /ХХБ дахь Шихихутуг ИС-ийн 499092709 тоот, Хаан банкны 5027718899 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг/
  •  Дөрөв. Өдрийн хөтөлбөрт элсэгчдийг шалгаруулах ба зарлах
4.1 Тус журмын 2.1, 2.2-т заасан болзол хангасан бүртгүүлэгчдийн нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр өгсөн ерөнхий шалгалтын оноогоор онооны жагсаалт хийн, хяналтын тоонд багтаан  шалгаруулж, элсүүлнэ.
4.2 Шалгаруулалтыг 7-р сарын 6-ны дотор хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг Шихихутуг ИС-ийн вейб сайтад /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.
Тав. Эчнээ магистрын хөтөлбөрт элсэгчдийг шалгаруулах ба зарлах
5.1 Тус журмын 2.3-д заасан болзол хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ Үндсэн хуулийн мэдлэгийн шалгалтын оноогоор эрэмбэлэн онооны жагсаалт гаргана. Эчнээ хөтөлбөрт элсэгчдийн шалгаруулалтыг 9-р сарын 28-ны дотор хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийг Шихихутуг ИС-ийн вейб сайтад /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.
5.2 Магистрын хөтөлбөрт эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнээс мэргэжлийн суурь, англи хэлний шалгалт, бусад мэргэжлийн бакалаврын зэрэгтэй иргэнээс Монгол Улсын Үндсэн хуулийн мэдлэг, англи хэлний шалгалт авч онооны жагсаалт гаргана. Шалгаруулалтыг 9-р сарын 28-ны дотор явуулж, тэнцсэн элсэгчдийн нэрсийг Шихихутуг ИС-ийн вейб сайтад /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.
Зургаа. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх
6.1 Нийгмийн тухай мэдлэг болон математикийн чиглэлээр олон улсын болон улс, аймаг, хот, дүүргийн олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг нотлох баримтыг үндэслэн онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлж, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлнө.
6.2 Олон улсын болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд /урлаг, спорт, бусад/ амжилттай оролцсон элсэгчийн Нийгмийн тухай мэдлэг хичээлийн ерөнхий шалгалтын оноо 400-аас дээш бол нотлох баримтыг үндэслэн онооны дараалал харгалзахгүй элсүүлж, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 5 хувиар хөнгөлнө.
6.3 Шалгаруулалтанд тэнцсэн элсэгчдээс нэг өрхийн 2 ба түүнээс дээш оюутан элссэн тохиолдолд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлнө.
 Долоо. Шихихутуг ИС-д элсэлт авах
7.1  2017-2018 оны хичээлийн жилд элсүүлэх хөтөлбөр
 
Индекс
Элсэлт авах хөтөлбөрүүд  
Нарийвчилсан чиглэл
Суралцах хэлбэр Суралцах хугацаа  
Элсэгчдийн боловсролын түвшин
Элсэлтийн  шалгалт
Улаанбаатар хот болон орон нутгаас элсэгчид
 
 
 
D042101
Эрх зүйн бакалаврын хөтөлбөр  
Эрх зүйч
 
өдөр

 
 
4
Бүрэн дунд болон түүнээс дээш  Нийгмийн тухай мэдлэг
 
Эрх зүйч эчнээ 3 Бакалавр Үндсэн хуулийн мэдлэг
Бизнесийн эрх зүйч  
өдөр
 
4
Бүрэн дунд болон түүнээс дээш Нийгмийн тухай мэдлэг
 
 
E04210101
Эрх зүйн магистрын хөтөлбөр  
Эрх зүйч
 өдөр 1.5 Эрх зүйн бакалавр Мэргэжлийн суурь
 
өдөр 2.5 Бакалавр Үндсэн хуулийн мэдлэг
F04210101 Эрх зүйн докторын хөтөлбөр  
Эрх зүйч
 
өдөр
 
5
 
Эрх зүйн магистр
Мэргэжлийн суурь, англи хэл
 
Найм.  Шихихутуг ИС-д Элсэн орох эрх олгох
8.1 Онооны жагсаалт болон хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх болзол хангаж, хяналтын тоонд багтсан, сургалтын төлбөрийн зохих хувийг төлсөн элсэгчид суралцах эрхийн бичгийг олгоно.
8.2 Элсэгч энэхүү журмын 3-р зүйлд заасан материалыг эх хувиар, мөн хувийн хэрэг, төгссөн сургууль болон ажиллаж буй байгууллагын тодорхойлолтыг бүрдүүлнэ.
8.3 Сургалтын төлбөр төлсөн баримт, 8.2-д заасан материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийж ирүүлнэ.
8.4 Сургалтын төлбөрийг оюутны суралцах тухай гэрээнд заасны дагуу 08-р сарын 20-ны дотор бүрэн төлж дуусгасан байна.
8.5 Тус сургуульд элсэх шалгаруулалтад тэнцсэн элсэгчдийн бүртгэлийг 7-р сарын 25-наар тасалбар болгох ба дурьдсан хугацаанд суралцах эрхийн бичгээ аваагүй элсэгчдийг элсээгүйд тооцно.
8.6 Элсэгч нь сургууль дээр өөрийн биеэр ирж 8-р сарын 28, 29-ны  өдрүүдэд бүртгүүлж, Оюутны ёс зүйн сургалтанд хамрагдана. бүртгүүлэн тухайн хичээл
Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

Ес. Элсэлтийн комиссын эрх, үүрэг

9.1 Шихихутуг ИС-ийн Захирлын тушаалаар элсэлтийн комиссыг байгуулна.
9.2 Элсэлтийн комисс нь дарга, гишүүдээс бүрдэнэ. Элсэлтийн комисс үйл ажиллагаагаа энэхүү журам болон Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын дагуу зохион байгуулна.
9.3 Элсэлтийн комиссын дарга нь гишүүн нэг бүрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдний ажиллах боломжийг бүрдүүлнэ.
9.4 Элсэлтийн комиссын гишүүн нь санаачлагатай ажиллан элсэлтийн ажлыг боловсронгуй, үр дүнтэй явуулах, гарсан алдаа дутагдлыг засах талаар комиссын даргад мэдэгдэн ажиллахаас гадна тайлан бичнэ.
9.5 Комиссын дарга, гишүүд элсэгчдийн томилолтыг цэвэр нямбай, гаргацтай бичиж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
9.6 Элсэлтийн комисс хариуцах ажлын хүрээнд элсэгчид, тэдний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал, гомдлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэнэ.
9.7  Элсэлтийн комиссын дарга, гишүүд элсэлттэй холбоотой асуудлаар зөрчил гаргавал буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ.