Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл, арга хүч хэрэгсэл, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, төсөвлөх, талаар шийдвэр (санал дүгнэлт, зөвлөмж г.м) гарган хэрэгжилтийг зохион байгуулах, арга зүйн арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий хамтын удирдлагын зөвлөх байгууллага.
Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал. Зөвлөл дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүнээс бүрдэж шийдвэрийг олонхоороо гаргана. 
Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Шихихутуг их сургуулийн дүрэм, түүнд нийцүүлсэн Эрдмийн зөвлөлийн дүрмээр зохицуулдаг. 



Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

  1. Д.Лүндээжанцан-Доктор /Sc.D/, Монгол Улсын гавъяат хуульч, Шихихутуг их сургуулийг үүсгэн байгуулагч
  2. Д.Оюунцэцэг-профессор, Шихихутуг их сургуулийн захирал
  3. Ч.Энхбаатар-Доктор /Sc.D/, Шихихутуг их сургуулийг үүсгэн байгуулагч
  4. О.Амархүү- Доктор /Sc.D/, Монгол Улсын гавъяат хуульч, зөвлөх багш
  5. Ж.Болдбаатар-Академич, зөвлөх багш
  6. Ч.Даваадаш- Доктор /Ph.D/, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал
  7. Н.Жалбажав- Доктор /Ph.D/, Судалгааны төвийн дарга, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч
  8. Ж.Бямбаа- Доктор /Ph.D/, Эрүүгийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч
  9. Ц.Доржням- Доктор /Ph.D/
  10. Ц.Эрдэнэболд- Доктор /Ph.D/
  11. Р.Оюунбадам- Доктор /Ph.D/, Клиник сургалтын төвийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат хуульч
  12. Б.Ганпүрэв-Нарийн бичгийн дарга, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн ахлах багш