Хөтөлбөрийн хамтын ажиллагаа

         Хөтөлбөрийн гадаад, дотоод хамтын ажиллагаа нь Хөтөлбөрийн хөгжлийн бодлогын хүрээнд хөтөлбөрийн агуулгыг /сургалтын агуулгыг/ сайжруулаххөтөлбөрийг идэвхижүүлэх хүрээнд хийгдэж байна.
Хөтөлбөрийн агуулгыг /сургалтын агуулга/ сайжруулах хүрээнд гадаад, дотоод хамтын ажиллагаа дараах хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Үүнд:

Нэг. Хөтөлбөрөөр төгсөгчдийн томоохон эрэлт нь гадаад хэлний мэдлэгийн шалгуур юм. Энэ шалгуурын дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Сургалын агуулгад стандартын шинэчлэл хийн Англи хэлний олон улсын ЕАР /English for academic purposes/  Оксфорд сургуулийн хөтөлбөрийг Олон Улсын “UPTON INTERNATIONAL INSTITUTE OF EDUCATION“ ХХК-тай хамтран  хэрэгжүүлэхээр  ажиллаж байна./
 

Хоёр. Клиникийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд, Сургалтын нэгдсэн төлөвлөгөөн дахь онол-практикийн зохистой харьцааг хангах шаардлагын үүднээс Клиник сургалтын зохион байгуулалтыг Клиникийн сонгодог сургалтын хэлбэрСургалтын хөтөлбөрт хослох хэлбэрээр явуулж байна. Энэ чиглэлийн хамтын ажиллагаа нь оюутнуудын танилцах дадлага, мэргэжлийн дадлага хийх чиглэлээр дотоодын төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах хэлбэртэй байна.  Сургалтын түшиц газар буюу үйлдвэрлэлийн дадлага хийх төрийн хуулийн салбарын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг шинэчилэв.

Хөтөлбөрийг идэвхижүүлэх, хөтөлбөрт оролцогчдыг тасралтгүй хөгжүүлэх хүрээнд гадаад, дотоод хамтын ажиллагаа дараах хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Үүнд:


Нэг. 
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд гадаад, дотоодын байгууллага, их, дээд сургууль, судлаачидтай хамтран Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Онол- практикийн бага хурал зохион байгуулж байна.
Хоёр. Судалгааны төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр хамтын ажиллагаа өргөжиж байна.  
ГуравТодорхой чиглэлээр зорилтот хэсгүүдтэй хамтран ажиллах.
Дөрөв. Хөтөлбөрийн оролцогчид буюу багш, суралцагчийг урамшуулах, хөгжих боломжийг хангах зорилгоор тэтгэлэг олгож байна.


Оюутанд олгосон тэтгэлэгийн үзүүлэлтүүд /график №/


Тав. Хөтөлбөрийн оролцогчид- төгсөгчдийн эрэлтийн нэг хэсэг нь төгссөний  дараах үргэлжилсэн сургалтын тогтолцоо, давтан сургалтын шаардлага юм. Энэ хүрээнд, -Хуульчийн үргэлжилсэн сургалтын кредит олгох журмаар, -Хуульчийн мэргэжлийн шалгалтанд зориулсан сургалт хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Зургаа. Хөтөлбөрт оролцогчдыг идэвхижүүлэх, хөтөлбөрийг сайжруулах санал санаачлагыг өрнүүлэх, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тодорхой зорилтот төсөл, хөтөлбөр, хэлэлцүүлэг, хурал, семинарт оролцуулах байдал тогтмолжсон байна.


           Шихихутуг их сургуулийн удирдлага, хамт олон эрхэм зорилгоо хэрэгжүүлэн үндэсний дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын агуулга, стандарт, үр дүн, үр нөлөөг олон улсын жишигт  хүргэх, сургууль, байгууллага дангаараа шийдвэрлэхэд үнэ өртөг өндөр, нарийн төвөгтэй  зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд боломж бололцоогоо нэгтгэх нь хамтын ажиллагааны үндсэн зорилт гэж үзэж байна.