Бакалавр /үндсэн хөтөлбөр/
  • Эрх зүйн бакалаврын сургалтын хөтөлбөр
  • Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр /эчнээ, магистр, доктор, хуульчийн үргэлжилсэн сургалт/
Эрх зүйн хөтөлбөрийн зорилго
Хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүй, олон улсын эрх зүй судлалын түгээмэл жишиг, Монголын төр, хууль цаазны түүхэн уламжлал, шинэчлэлд тулгуурласан, зах зээлийн эрэлт хэрэгцээ, суралцагсдын ашиг сонирхол, нийгэм, хувь хүн, байгууллагын хэрэгцээнд нийцсэн чанартай сургалт явуулж, мэргэжлээрээ өрсөлдөх мэдлэг, чадвар, дадал, соёл төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх, тэднийг судалгааны ажлын арга зүйд сургахад оршино.

Нэг. Шихихутуг их сургуульд элсэлт авах хөтөлбөр
 
Индекс Элсэлт авах хөтөлбөрүүд Нарийвчилсан чиглэл Суралцах хэлбэр Суралцах хугацаа Элсэгчдийн боловсролын түвшин Элсэлтийн  шалгалт
Улаанбаатар хот болон орон нутгаас элсэгчид
D042101 Эрх зүйн бакалаврын хөтөлбөр Эрх зүйч
өдөр
 
4 Бүрэн дунд болон түүнээс дээш Нийгмийн тухай мэдлэг
 
Эрх зүйч эчнээ 3 Бакалавр Үндсэн хуулийн мэдлэг
Бизнесийн эрх зүйч өдөр 4 Бүрэн дунд болон түүнээс дээш
Нийгмийн тухай мэдлэг

Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
2.1 Шихихутуг ИС-д элсэгч бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, боловсролын үнэлгээний төвөөс авдаг Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгсөн байх, Нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 400-аас дээш оноо авсан байна.
2.2 “Эрх зүйч”мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцах хүсэлтэй бол энэ журмын 2.1-д заасны дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
2.3 Бакалаврын зэрэгтэй иргэнийг “Эрх зүйч” мэргэжлээр бакалаврын эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Эчнээ хөтөлбөрт элсэгчээс үндсэн хуулийн мэдлэгийн шалгалт авна.
Гурав. Элсэлтийн бүртгэл
3.1 Шихихутуг ИС-д элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс авсан шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн бүртгэнэ.
3.2 Элсэлтийн бүртгэлийг хичээлийн байранд болон онлайнаар www.shihihutug.edu.mn хаягийн “Онлайн элсэлт” цонхоор орж бүртгүүлнэ.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичигийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Монгол хэл, бичгийн ерөнхий шалгалтын хуудас, Ерөнхий шалгалтын батламж
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлсөн баримт /ХХБ дахь Шихихутуг ИС-ийн 499092709 тоот, Хаан банкны 5027718899 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг/
Эчнээ магистр, докторын хөтөлбөрт элсэгчдийг 9-р сарын 4-наас 9-р сарын 22-ныг дуустал тус тус бүртгэнэ.
Эчнээ хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бакалаврын диплом /нотариатаар батлуулсан/
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
  • Анкет бөглөх /төрийн албан хаагчийн/
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлсөн баримт /ХХБ дахь Шихихутуг ИС-ийн 499092709 тоот, Хаан банкны 5027718899 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг/
Дөрөв. Элсэгчдийг шалгаруулах ба зарлах
4.1 Тус журмын 2.1, 2.2-т заасан болзол хангасан бүртгүүлэгчдийн нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр өгсөн ерөнхий шалгалтын оноогоор онооны жагсаалт хийн, хяналтын тоонд багтаан  шалгаруулж, элсүүлнэ.
4.2 Шалгаруулалтыг 7-р сарын 6-ны дотор хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг Шихихутуг ИС-ийн вейб сайт /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.
Эчнээ магистрын хөтөлбөрт элсэгчдийг шалгаруулах ба зарлах
4.3 Тус журмын 2.3-д заасан болзол хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ Үндсэн хуулийн мэдлэгийн шалгалтын оноогоор эрэмбэлэн онооны жагсаалт гаргана. Эчнээ хөтөлбөрт элсэгчдийн шалгаруулалтыг 9-р сарын 28-ны дотор хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийг Шихихутуг ИС-ийн вэб сайт /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.

Холбоо барих утас: 99036177, 99093607