2017-2018 оны хичээлийн жилд элсүүлэх хөтөлбөр
 
 Индекс Элсэлт авах хөтөлбөрүүд Нарийвчилсан чиглэл Суралцах хэлбэр Суралцах хугацаа Элсэгчдийн боловсролын түвшин Элсэлтийн  шалгалт
 E04210101 Эрх зүйн магистрын хөтөлбөр Эрх зүйч өдөр 1.5 Эрх зүйн бакалавр Мэргэжлийн суурь, англи хэл
 
Магистрын хөтөлбөрт элсэгчдийг 9-р сарын 10-наас 9-р сарын 25-ныг дуустал тус тус бүртгэнэ. 
Дараах материалыг бүрдүүлнэ.
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бакалаврын диплом /нотариатаар батлуулсан/
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
  • Анкет бөглөх /төрийн албан хаагчийн/
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг төлсөн баримт /ХХБ дахь Шихихутуг ИС-ийн 499092709 тоот, Хаан банкны 5027718899 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг/
Магистрын хөтөлбөрт эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнээс мэргэжлийн суурь, англи хэлний шалгалт авч онооны жагсаалт гаргана. Тэнцсэн элсэгчдийн нэрсийг Шихихутуг ИС-ийн вэб сайт /www.shihihutug.edu.mn/, болон сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна.