Төгсөгчдийн ажил эрхлэлтийн тандалт судалгаа
 
            Нэг. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа. Тайлангийн хугацаанд 2016-2017 оны хичээлийн жилд, 2018-2019 оны хичээлийн жилүүдэд хоёр удаагийн давтамжтайгаар төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг авч, ажил эрхлэлтийн төлөвүүдэд дүн шинжилгээ хийв.   

 
            Төгсөгчдийн ажлын байрны нийцлийн судалгаа. Тайлангийн хугацаанд 2016-2017 оны хичээлийн жилд, 2018-2019 оны хичээлийн жилүүдэд хоёр удаагийн давтамжтайгаар төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг авч, мэргэжлийн бус ажил эрхлэлтийн хувийг судалгааны бусад үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэв. Харьцуулалтын гол үзүүлэлт нь мэргэжлийн ажил эрхлэлтийн хувьтай урвуу хамааралтайгаар харьцуулагдаж байна. Урвуу хамаарлын харьцааг дараах байдлаар тодорхойлж болно. Жишээг эрх зүйн ангийн 1996-2016 оны төгсөгчдийн судалгаагаар харуулав.

 
Төгсөгчдийн карьер өсөлтийн судалгаа. Тайлангийн хугацаанд 2014, 2015 оны эрх зүйн анги, 2014 оны бизнесийн эрх зүйн анги төгсөгчдийн хүрээнд карьер өсөлтийн түүвэр судалгааг хийв. Судалгааг график №, график№, график№ -р харуулав.

Дээр дурдсан судалгааны үр дүн нь хөтөлбөрийн шууд бус үнэлгээг төлөвлөлтийн дагуу хийж, хөтөлбөрийн шинэчлэлт, сайжруулах үйл явцад зохистой нөлөө үзүүлж байна.  
 
Төгсөгчдийн тандалт судалгаа
Хоёр.
Шихихутуг их сургуульд элсэгч, төгсөгч, төгсөгчдийн ажил эрхлэлтийн тархалтын тандан судалгааг сүүлийн 10 жилээр авч үзвэл[1]
 

[1] ДБ маягтийн албан ёсны мэдээгээр авч үзсэн бөгөөд тухайн жилд, тухайн аймгаас хэдэн оюутан элссэн, төгссөн болон тухайн жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг хавсралт хүснэгт болон дэлгэрэнгүйг тухайн жилийн ДБ маягт, төгсөгчдийн ажил эрхлэлтийн дэлгэрэнгүй судалгаанаас харна уу.
 

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл[1] болон сургуулийн нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн[2] ерөнхий тархалтыг Монгол Улсын газрын зургаар харуулав.

[1] Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл-зарим үзүүлэлтүүд /2017 оны эхэн, Улаанбаатар хот, аймгуудаар/, / http://mlsp.gov.mn/ сайтаас дэлгэрэнгүйг харна уу.
[2] Шихихутуг их сургуулийн 1996-2018 он хүртэлх нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаанаас түүвэрлэн авав. Хавсралт № ээс харна уу