Хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын байгууллагын орчны стандартын нийцэл /Барилга байгууламжийн хувьд/
 
  Орчны нийтлэг шаардлагууд
/Дээд боловсролын ангилал тогтоох журмын хүрээнд[1]/
Заавал байх шаардлага
Боловсролын тухай хуулиар тавигдсан шаардлагын хамаарал [2]
Заавал байх шаардлагын зарчим
 
Эрх зүйн боловсролын бакалаврын стандарт [3]
/MNS 5323-39 : 2007/
Сонгон хэрэглэх баримт бичиг
Хөгжиж буй орнуудын боловсролын төлөө Агентлагийн сүлжээнээс[4]
Олон улсын нийтлэг зарчим-шаардлага
Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл: нэгдсэн шаардлага, дүрэм, журам [5]
Тусгай шаардлагын төсөл
Шихихутуг Их сургуулийн хөтөлбөрийн орчин
1. Сургалтын зориулалтаар эзэмших барилга байгууламж нь Олон нийт иргэний барилгын стандартад заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативыг хангасан байх ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй, үүсгэн байгуулагчаас сургуулийн эзэмшилд шилжүүлсэн өөрийн эзэмшлийн сургалтын байртай байна. БТХ-1
БТХ-2
БТХ-3
ЭЗБС-1
 
АБ-1
АБ-2
АБ-3
АБ-4
ДО-5
ДО-6
ДО-7
ХЗСС-2
ХЗСС-3
ХЗСС-4
ХЗСС-5
ХЗСС-9
ХЗСС-10
I байр. 2005 онд ашиглалтанд орж, 2014 онд өргөтгөл хийгдсэн 1578.5 м2 талбай бүхий, /Хавсралт №1/
II байр.  2019 онд ашиглалтанд орох 3675 м2 талбай бүхий шинэ байр /Хавсралт №2/
2. Сургуулийн эзэмшил газрын кадастрын зураг хийлгэж, эзэмшил газрыг холбогдох байгууллагаар баталгаажуулсан байна. Сургалтын зориулалт бүхий эдэлбэр газарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байна БТХ-1 - - -
  • I,II байрны эзэмшил газар,
  • 538,36 м/кв талбай бүхий обьект, эзэмшил газрын хамт /Хавсралт№3/
3. Сургалт явуулж буй мэргэжлийн лабораторийг стандарт шаардлагын дагуу байгуулж тоноглосон байна. БТХ-1
БТХ-3
ЭЗБС-3 - ХЗСС*-7
ХЗСС-8
Хүснэгт №1-ээр харуулав.
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, оюутныг нэвтрүүлэх  зориулалтын шат, ариун цэврийн өрөөтэй  байна БТХ-2 - ДО-4 - Шинээр ашиглалтанд орж буй хичээлийн байр нь тус шаардлагыг хангаж байгаа болно.
/Хавсралт№2/
5. Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн хоолны үйлчилгээний цэгтэй  байна БТХ-3 - - -  
6.
 
Стандартын шаардлага хангасан биеийн тамирын танхимтай байна.  Биеийн тамирын танхимгүй тохиолдолд холбогдох байгууллагатай гэрээ байгуулж,  сургалт явуулдаг байна БТХ-1 - - - Шинээр ашиглалтанд орж буй хичээлийн байр нь тус шаардлагыг хангаж байгаа болно. Одоогийн байдлаар гэрээний журмаар хангах боломжтой.
7. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт хадгалах зориулалтын өрөөтэй, ажил хариуцсан мэргэжлийн ажилтантай  байна БТХ-1 - - ХЗСС-6 Шинээр ашиглалтанд орж буй хичээлийн байр нь тус шаардлагыг хангаж байгаа болно.
/Хавсралт №2/
8. Оюутны тоо нь сургуулийн хүчин чадалд тохирсон байна.Ээлжийн ашиглалтын коэффицент 1.5-аас ихгүй байна. /Ээлж ашиглалтын коэффициентийг нийт оюутны тоог хичээллэх суудлын тоонд хувааж гаргана./ БТХ-1
БТХ-3
- ДО-1
ДО-2
ХЗСС-1
ХЗСС-3
Хүснэгт №1-ээр харуулав.
9. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын шаардлагыг  хангасан байна.
 
БТХ-3 - ДО-3 - -
10. Шинжлэх ухааны хэд хэдэн холбогдох чиглэлээр төрөлжсөн лабораторитой байна.
 
БТХ-1 - - - Шинээр ашиглалтанд орж буй хичээлийн байр нь тус шаардлагыг хангаж байгаа болно.
 

Сургалтын хэрэглэгдэхүүний хэлбэрүүд



Виртуал, дижитал видео, аудио болон сургалт судалгааны лицензтэй программын хүртээмж, хэрэглээ
  • Сургалтын үйл ажиллагаанд- Cloud university,
  • Номын сангийн цогц программ-Lib4u,
  • Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд-Венница
  • Багш ажилчид сургалтандаа-Хэрэглээний программ болох MS-Office, цахим хичээл бэлтгэх iSpring suite, Adobe Flash, судалгааны SPSS зэрэг программуудыг ашиглаж байна. 
Үндсэн сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн судалгаа, хүртээмж, хэрэглээ 
 
Шихихутуг Их сургуулийн номын сан нь эрх зүйн шинжлэх ухааны төрөлжсөн  ном болон мэдээллийн санг бий болгох, үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг сайжруулах, цахим номын сан байгуулах зорилтуудыг хэрэгжүүлж байна. Одоогоор 48 суудалтай чөлөөт сонголттой уншлагын танхим, 10 суудалтай эрдэм шинжилгээ, судалгааны уншлагын танхим, 22 суудал бүхий Е-уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлэн Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн /MNS5742:2007/ стандартын шаардлагыг мөрдөн ажиллаж байна.

                             
Номын сангийн нийт ном, сурах бичгийг хэлний байдлаар нь ангилвал:
     
Монгол хэл дээрхи ном сурах бичгийг төрлөөр нь ангилвал:
    
            Эрх зүйн бакалаврын боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой хөтөлбөрийн зорилго, зорилтыг /PEOs/ хангах, оюутнуудын суралцахуйн үр дүнг /PLOs/ сайжруулах зорилгоор номын фондыг мэргэжлийн ном, сурах бичиг, сэтгүүл, гарын авлага, судалгааны материалаар байнга баяжуулж байна.
 

[1] Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот тушаалын хавсралт /2.5.1-2.5.8 хүртэл/
[2] Боловсролын тухай хуулийн /2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр/ 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт /БТХ-1, БТХ-2, БТХ-3/
[3] Тус стандартыг Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлан 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Стандартад тусгаснаар,1. Сургалтын байгууллага нь сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, эрх бүхий байгууллагын ашиглалтын зөвшөөрөлтэй барилга байгууламжтай байна. /ЭЗБС-1/ , 2. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл /компьютер, проектор, кодоскоп, видео тоглуулагч г.м/-тэй байна. 8 суралцагч тутамд 1 компьютер ногдохоор тооцно. /ЭЗБС-2/, 3. Эрх зүйн мэдээллийн сантай, интернет холболттой компьютерийн лабораторитой байна. /ЭЗБС-3/ Хууль зүйн клиник төвтэй байна, /ЭЗБС-4/ Суралцагчийн чөлөөт цаг, соѐл олон нийтийн үйл ажиллагаа явуулах, баг бүлгээр ажиллах зориулалттай анги, танхим, ариун цэврийн өрөө, сургуулийн орчинд амрах, түр саатах тохижуулсан орон зайтай байна. /ЭЗБС-5/
[4] Сурах орчны минимум стандартыг Хөгжиж буй орнуудын боловсролын төлөө Агентлагийн сүлжээнээс дараах байдлаар авч үзсэн байна. Үүнд: Орчны стандарт 1. Аюулгүй байдал, хамгаалалт: - Сургуульд нэвтрэх зам, маршрут нь аюулгүй байх, (байршил) /АБ-1/ - Сургуулийн барилга, барилгын бүтэц бүгдэд аюулгүй, нэвтрэх боломжтой байх /АБ-2 -Сургуулийн барилга нь чанарын стандартыг хангасан байх (хийц материал, тоноглол, зохион байгуулалтын хувьд) /АБ-3 -Суралцагчдад ойр дөт байх (Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад бүлэгт суралцахад нь таатай байдлаар баригдсан эсэх) //АБ-4/ Орчны стандарт 2: Сургуулийн дотоод орчин -Анги дотор сурагчид багш нарын хооронд хангалттай зайтай эсэх /ДО-1/ -нэг ангид байх суралцагсдын дээд хязгаарыг давахгүй байх. /ДО-2/ -Гэнэтийн аюулын нөхцөлд аюулгүй гарц, орц багш суралцагчдад хүрэлцээтэй байх /ДО-3/ -Ариун цэврийн өрөө хүйсээр, насаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн тоогоор байх /ДО-4/ -Хогийн сав, хогийн цэгтэй байх /ДО-5/ -Бохирын системтэй байх /ДО-6/ -Цэвэр ус, 00-н өрөөнд хангалттай устай байх /ДО-7/ зэргээр тогтоосон байна. /Боловсролын үндэсний хөтөлбөрүүд, сургуулийн үйлчилгээний орчны стандартын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан. Тунгаамал төв ТББ. http://www.irgen-tur.mn//
[5] Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага. /Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 20 дугаар тогтоолын хавсралт/.Тус шаардлагын 5 дугаар бүлэг буюу Хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандарт хэсгийн 5.11 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт зааснаар 11 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна. Шалгуур бүрийг “ХЗСС-1”-ээс “ХЗСС-11” хүртэл томъёолсон болно.