НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Магистрын сургалтын олон улсын жишигт нийцсэн, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шаардлага, эрх чөлөөг хангахад чиглэсэн сурах, сургах үйл ажиллагааны агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг хөтөлбөр гэнэ.
 
ХОЁР. ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА
2.1 ХӨТӨЛБӨРИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
  1. ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
  2. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
  3. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
  4. ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  5. СУРАЛЦАХ ОРЧНЫ ШААРДЛАГА
  6. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
  7. БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА
  8. ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  9. СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
  10. ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
2.2 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
2.2.1 Хөтөлбөрийн нэр, индекс

 
2.2.2 Эрх зүйн зохицуулалт 
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай Монгол Улсын хуулиуд
  • БСШУ-ны сайдын 2002 оны 10-р сарын 11-ний өдрийн 289 дүгээр тушаалаар олгосон магистрын сургалтын тусгай зөвшөөрөл
  • БШУ-ны сайдын 2014 оны 09 -р сарын 12 -ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан "Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам"
  • Шихихутуг Их Сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 тоот тушаалаар баталсан “Шихихутуг Их Сургуулийн магистрын сургалтын журам” 
2.2.3  Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 
            Эрх зүйн магистрын хөтөлбөрийн зорилго: Магистрын сургалт эрхлэх харилцааг зохицуулж, сургалтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, нийтлэг жишигт нийцүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эрх чөлөөг хангахад чиглүүлэн зохион байгуулахад оршино.                               
2.2.4 Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээрхүрэх үр дүн /магистрант эзэмшсэн байх мэдлэг ур чадвар, чадамж/
            Эрх зүйн хөтөлбөрийн зорилт:
  • Эрх зүйн боловсролын магистрын стандартад заасан нийтлэг шаардлагуудыг чанд сахиж мөрдөнө.
  • Хичээл бүрийг багш, магистрантууд хамтран шинэ мэдлэг бүтээх үйл ажиллагаа болгоно.
  • Эрх зүйн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн ахисан төвшний мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлнэ.
  • Идэвхитэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, судалгааны ажил хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүй, дадал туршлага эзэмшсэн байна.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадварлаг баг /багшлах бүрэлдэхүүн/ бүрдүүлэх, багш нарын ур чадварыг хөгжүүлэх, тэдний хөдөлмөрийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох, цалин хөлс, урамшууллын үр ашигтай тогтолцоо бий болгоно.
 
2.2.5 Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг
 
Сургуулийн нэр: Шихихутуг Их Сургууль
  • Дэд профессор Д.Оюунцэцэг
Хөтөлбөр хариуцах нэгж:Магистрын сургалтын алба
Сургуулийн хаяг:Шихихутуг Их Сургууль. Хичээлийн 1-р байр, Улаанбаатар хот, СБД,  6-р хороо, Их сургуулийн гудамж-1.
Харилцах хаяг, вебсайт:http://www.shihihutug.edu.mn, info@shihihutug.edu.mn,shihihutughzds@gmail.com 
 
2.3 СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН
 МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Мэргэжил-                                         Эрх зүйч
Мэргэжлийн индекс-                       04210101
Боловсролын зэрэг-                         Магистр
Суралцах хугацаа-                           1.5 жил
Сургалтын хэлбэр-                          Өдөр, эчнээ
Кредит цаг-                                       30-35 кредит
Элсэгчдийн боловсрол-                  Эрх зүйн бакалавр
 
А. Ерөнхий суурь хичээл
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Шинжлэх ухааны судалгааны арга зүй МЕТН-701 2
Багц цаг 2
 
Б. Мэргэжлийн суурь хичээл
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Төрийн онолын үндсэн асуудал PLAW-703 2
2. Эрх зүйн онолын үндсэн асуудал JURIS-705 2
  Харьцуулсан эрүүгийн эрх зүй FORL-707 2
4. Харьцуулсан иргэний эрх зүй FORL-708 2
5. Иргэний процессийн эрх зүйн онол, практик CILA-709 2
6. Захиргааны эрх зүйн онол, судалгааны асуудал PLAW-710 2
7. Хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх онол, арга зүй CILA-711 2
8. Үндсэн хууль эрх зүйн тулгуур эх сурвалж болох нь PLAW-712 2
9. Эрүүгийн эрх зүйн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн уялдаа, чиг хандлага CRLA-713 2
10. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн шинэчлэл, онол, практикийн асуудал CRLA-714 2
11. Иргэний эрх зүйн хөгжлийн орчин үеийн асуудлууд CILA-715 2
Багц цаг 22
 
В. Сонгон судлаж, мэргэшүүлэх хичээл
1. Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Оюуны өмчийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага CILA-718 2
2. Хуулийн этгээдийн удирдлага, эрх зүйн байдал CILA-719 2
3. Монголын иргэний хууль цаазын сурвалж судлал CILA-720 2
4. Эдийн засгийн хувийн эрх зүй CILA-721 2
5. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцууд ба Монгол улсын хууль тогтоомж CILA-725 2
6. Харьцуулсан хөдөлмөрийн эрх зүй CILA-730 2
Багц цаг 12

2. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Шүүхийн шинэчлэлийн тулгамдсан асуудал: чиг хандлага CRLA-737 2
2. Олон улсын эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд CRLA-743 2
Багц цаг 4
 
3. Үндсэн хууль, захиргааны эрх зүйн чиглэлээр
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Үндсэн хуулийн процессын эрх зүйн орчин үеийн асуудал PLAW-745 2
2. Захиргааны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага PLAW-748 2
3. Хүний эрхийн баталгаа, онол, практикийн тулгамдсан асуудал PLAW-749 2
Багц цаг 6
 
 4. Эрх зүй судлалын ерөнхий онол, түүхийн чиглэлээр
Хичээлийн нэр Хичээлийн индекс Кредит цаг
1. Монголын төр, хууль цаазын сурвалж судлал JURIS-752 2
Багц цаг 2
 
  • Нэг улирлын ачаалал нь 10-12 багц цаг байна.
  • Мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг
  • Мэргэшүүлэх хичээл 12 багц цаг
  • Магистрантын судалгааны ажлын чиглэл, онолын болон судалгааны ажлын семинар 3 багц цаг
  • Магистрын дипломын ажил бичихэд 5 багц цаг тооцно.