ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эрхэм зорилго:
  • Оюутнуудыг танхимд олж авсан онолын мэдлэгээ бодит хууль зүйн тодорхой тохиолдлуудад хэрэглэх, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх замаар туршлага хуримтлуулж, түүний дээр үндэслэн эрх зүйн асуудлыг ойлгох боломжийг бий болгож (хийсвэр зүйл дээр дүгнэлт хийх бус) практикт хуулийг хэрхэн хэрэглэдэг талаар тодорхой хэрэг маргаанд үндэслэн мэргэжлийн ур чадвар олгох;
  • Оюутны идэвх санаачилга дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж олгож, хуулийг бүтээлчээр хэрэглэх, тэдгээрийн учир холбогдлыг олж тогтоох олон талт сэтгэлгээг хөгжүүлэх;
  • Суралцагчид эрх зүйн асуудлыг хэлэлцэн өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвараа бодит нөхцөлд хөгжүүлэн туршиж, өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт хийхэд суралцах орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
Түүхэн хөгжил:         
        Анх 2005 онд Нээлттэй нийгэм форумын тэр үеийн Сорс-ийн сангийн тэтгэлэгтэйгээр МУИС-ийн ХЗДС, Отгонтэнгэр Их сургуулиудын нэгэн адил хууль зүйн клиник сургалт эхэлсэн түүхтэй. Клиник сургалт цоо шинэ сургалт учраас тус сургууль өөрийн гэсэн хөтөлбөрийг боловсруулах, түүнийг боловсронгуй болгох зорилгоор гадаадын туршлагаас судлах нь тулгамдсан асуудал байсан юм. Энэ хүрээнд багш Д.Отгонтуяа, Ж. Наранпүрэв, Ц. Цэлмэг нар Унгар, Канад улсын хуулийн сургуулийн клиник сургалтын туршлагаас судалсан байна. 2009 оны 04 сарын 11-ны 16-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүгийн хууль зүйн дээд сургуулийн клиник сургалтын туршлагаас тус сургуулийн сургалтын албаны дарга Ц.Цэенбадам, клиник сургалтын төвийн эрхлэгч Р.Оюунбадам нар судалсан байна.
Манай сургууль 2005, 2007, 2011 онд батлагдсан боловсролын стандартын “С” сургалтанд тавигдах шаардлагын дагуу клиник сургалтын төвийн эрхлэгч, бусад эрүү, иргэн, захиргааны багш нарын удирдлагаар клиникийн оюутнаар дамжуулан иргэд, үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө өгөх эрх зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн. Ингэхдээ, 2007-2017 онуудад 15-20 оюутны бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Эдгээр оюутныг тус сургуулийн 3 ба 4-р курсийн оюутнаас сонгон шалгаруулж авдаг байв. Оюутнаас хууль зүйн зөвлөгөө хүргэж буй тохиолдолд мэргэжлийн багш нарын удирдлага дор хүргэдэг болно.
2018-2019 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрт томоохон шинэчлэлт орж, клиникийн багш нарын хичээлийн цаг, кредитийг хичээл заасан цагт тооцох болсноор тус клиникийн Эрүүгийн эрх зүйн клубийн багшаар тус сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш О.Батсүх, Захиргааны эрх зүйн клубийн багшаар Төр, эрх зүйн тэнхимийн ахлах багш Б. Ганпүрэв, Иргэний эрх зүйн клубийн багшаар Иргэний эрх зүйн тэнхимийн багш Э.Ариунаа, клиник сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт хариуцсан багшаар тус төвийн туслах багш Г. Насантогтох нар тус тус хариуцан ажиллаж байна.
Мөн тус хичээлийн жилээс эхлэн оюутнуудыг сонгон шалгаруулах 3 шат бүхий журмыг боловсруулан мөрдөж эхэлсэн бөгөөд ингэхдээ зөвхөн 3-р курсийн нийтдээ 50 оюутныг элсүүлэн хичээллэж байна.
Манай төвийн хувьд хууль зүйн зөвлөгөөг:
  1. зэрэг хэлбэрээр иргэдэд тогтмол хууль зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 
  2. Жил бүр тогтсон өдрүүдэд алслагдсан хороодод очин иргэдэд тулгамдсан асуудлаар хууль зүйн зөвлөгөө хүргэх
  3. Тус сургуулийн 201 тоот өрөөнд ажлын өдрийн 09:00АМ – 17:00РМ цагийн хооронд иргэдийг тогтмол хүлээн авч уулзах
  4. Тус сургуулийн www.shihihutug.edu.mn веб сайт болон фейсбүүкийн “Шихихутуг ИС клиник сургалтын төв” гэсэн хаягийн chatbot хэсгээр хоногийн 24 цагийн турш
зэрэг хэлбэрээр иргэдэд тогтмол хууль зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 
Үйл ажиллагааны хэлбэр:
Танхимын сургалт
  • Чиглүүлэх лекц
  • Зочин багшийн лекц
  • Хууль зүйн болон бодит хэрэг, маргаантай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийх
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах дасгал
Чадваржуулах сургалт;
  • Сургалтын түшиц газруудад танилцах аялал хийх
  • Эрх зүйн туслалцаа , зөвлөгөө өгөх
  • Зохиомжид тулгуурласан клиник хичээл -Simulation based clinic
  • Анхан болон давж заалдах шатны загвар хуралдаан-Mocktrial-Moot court
  • Хууль зүйн нөхөрлөл болон бусад гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд оюутан ажиллуулах, дадлагажуулах,
Багшлах боловсон хүчин: /хавсралт№1/
Үйл ажиллагааны эрх зүйн үндэс: /хавсралт№2/
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 88701175
БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
 
ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ



Овог нэр: Роломсүрэн овогтой Оюунбадам
Боловсрол: 1965 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 1970 онд МУИС-ийг инженерийн эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1980 онд Удирдлагын академи /НДС/, 1990 онд ОХУ-ын Резань хотын ДЯЯ-ны дээд сургуулийн нэг жилийн эрх зүйн /дээд/ курсийг, 1993 онд Цагдаагийн академид эчнээгээр суралцаж байгаад 1995 оноос ОТИС-д шилжин ирж, үргэлжлүүлэн суралцаж, хуулийн зөвлөх, өмгөөлөгч мэргэжлээр 1997 онд тус тус төгссөн.
Мэргэжил: хуульч, өмгөөлөгч, инженерийн эдийн засагч
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй, иргэн, захиргааны журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй
Эрдмийн зэрэг, цол: Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор /ph.D/
Мэргэжлийн үйл ажиллагаа: Хуульч эдийн засагч мэргэжлийн дагуу 1971 оноос НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын удирдах газрын чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хөдөлмөрийн гараагаа эхлүүлэн, Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын системийн байгууллага, газар, хэлтэс, хорих ангид эдийн засагч, хэлтсийн дарга, хорих ангийн дарга зэрэг албан тушаалыг 30 гаран жил хашсан. Энэ хугацаанд дотоодын цэргийн дэслэгчээс хурандаа хүртэлх цолтой байсан. 2007 оноос эхлэн Шихихутуг Их сургуульд Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч, багшаар одоог хүртэл ажиллаж байна.
Гадаад хэлний мэдлэг: Англи хэл, Орос хэл
Заадаг хичээл:
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 99119669
ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВИЙН ТУСЛАХ БАГШ



Овог нэр: Галданбошигт овогтой Насантогтох
Боловсрол: 2014 онд Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийг бүрэн дунд боловсролтой, 2018 онд Шихихутуг ИС-г эрүүгийн эрх зүйч мэргэжлээр төгсөж, одоо Хууль сахиулахын Их сургуулийн Гэмт явдал судлал-Эрхзүйн чиглэлээр магистрт суралцаж байна..
Мэргэжил: эрүүгийн эрх зүйч мэргэжилтэй.
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Эрдмийн зэрэг, цол: Бакалавр, Гэмт явдал судлал-Эрх зүйн магистрт суралцаж байгаа.
Мэргэжлийн үйл ажиллагаа:
  • 2018.06-2018.08. Засгийн газрын Төрийн байгуулалтын байнгын хороонд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” хуулийн төслийн багт техник, зохион байгуулалт хариуцсан туслах ажилтнаар ажилласан.
  • 2018.08 сараас эхлэн Шихихутуг Их сургуулийн Клиник сургалтын төвд туслах багшийн ажил эрхэлж байна.
Гадаад хэлний мэдлэг: Англи хэл
Заадаг хичээл:
  • Эрүүгийн эрх зүй
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 88701175

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН КЛИНИКИЙН ЗӨВЛӨХ БАГШ



Овог нэр: Хорго овогтой Очирбатын Батсүх
Боловсрол: 2008 онд Дорноговь аймгийн, Сайншанд сумын ЕБ-н 2 дугаар дунд сургуулийг бүрэн дунд боловсролтой, 2012 онд Шихихутуг ХЗДС-г эрх зүйч мэргэжлээр, 2014 онд Шихихутуг ХЗДС-д хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэжил: хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй.
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр, хууль зүйн ухааны докторантурт суралцаж байгаа.
Мэргэжлийн үйл ажиллагаа: БСШУСЯамын харъяа Боловсролын үнэлгээний төвийн хуулийн зөвлөх, Парфенон ХХК-д хуульч, Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХН-д өмгөөлөгч, 2015 оноос Шихихутуг Их Сургуульд багш ажиллаж байгаа болно.
Гадаад хэлний мэдлэг: Англи хэл, Герман хэлний дунд шатны мэдлэгтэй.
Заадаг хичээл:
  • Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн процессын эрх зүй
  • Гэмт хэрэг зүйлчлэл
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 89009601
ИРГЭНИЙЙ ЭРХ ЗҮЙН КЛИНИКИЙН ЗӨВЛӨХ БАГШ



Овог нэр: Эрдэнэжаргалын Ариунаа
Боловсрол: 1984 онд МУИС-ийн мөрдөн байцаагчийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд МУИС-ийн магистрын зэрэг хамгаалсан
Мэргэжил: эрх зүйч, хуульч
Мэргэшсэн чиглэл: иргэний эрх зүй
Эрдмийн зэрэг, цол: хууль зүйн ухааны магистр
Мэргэжлийн үйл ажиллагаа:
  • 1984-7-5-ны өдрөөс 1986-12-25 өдөр хүртэл ДГА-ийн Прокурорын газарт хэсгийн прокурор
  • 1987-1-5 өдрөөс 1993-7-1 өдөр хүртэл Эрдэнэт хотын МБК-ад хуулийн зөвлөх, боловсон хүчний зааварлагч
  • 1993-7-5 өдрөөс 2003-7-5 өдөр хүртэл Эрдэнэт хотын СДШ-д шүүгч
  • 2003-7-5 өдрөөс 2012 оны 3-15 өдөр хүртэл Нийслэлийн ЧДШ-д шүүгч
  • 2012-3-15 өдрөөс 2016-11-15 өдөр хүртэл ТӨА дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч, 23 дугаар шүүхийн шүүгч, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2016-11-15 өдрөөс 2018-12-12 өдөр хүртэл ХЭА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан.
  • 2019-1-7 өдрөөс Шихихутуг Их сургуульд клиник сургалтын иргэний эрх зүйн зөвлөх багшаар ажиллаж байна.
  • МХХ-ны сургалтын хороо, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Гадаад хэлний мэдлэг: орос хэлтэй, герман хэлний мэдлэг дунд
Заадаг хичээл:
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй
  • Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ-1, 2
  •  Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
  •  Өв залгамжлалын эрх зүй
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 99055779, 80005779
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН КЛИНИКИЙН ЗӨВЛӨХ БАГШ



Овог нэр: Чонос овогтой Бавуудоржийн Ганпүрэв
Төрсөн он, сар, өдөр: 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Боловсрол: 1998 онд Өвөрхангай аймгийн, Арвайхээр сумын ЕБ-н 1 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсролтой, 2006 онд Шихихутуг ХЗДС-г эрх зүйч мэргэжлээр, 2008 онд Шихихутуг ХЗДС-д хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэжил: хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй.
Мэргэшсэн чиглэл: Эрх зүйн онол, Захиргааны процессын эрх зүй
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр, хууль зүйн ухааны докторантурт суралцаж байгаа.
Мэргэжлийн үйл ажиллагаа: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын албанд улсын байцаагч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, Цөмийн энергийн газрын Хуулийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2006 оноос Шихихутуг их сургуульд багш, 2013 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Гадаад хэлний мэдлэг: Англи хэл, Орос хэлний дунд шатны мэдлэгтэй.
Заадаг хичээл:
  • Эрх зүйн онол
  • Захиргааны процессын эрх зүй
  • Хууль зүйн техник
Холбоо барих:
  • Шихихутуг их сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1
  • 99053026

КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ  харна уу

ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ
ЁС ЗҮЙН ДҮРЭМ  харна уу