ХУУЛЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ
       Шихихутуг их сургууль нь Эрх зүйн бакалаврын боловсролын хөтөлбөрийн хүрээнд, ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧ-ТӨГСӨГЧИЙГ хөгжүүлэх, хөтөлбөрийг идэвхижүүлэх зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох сургалт явуулж байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалтыг,
2015-2016 оны хичээлийн жилд, Шүүхийн шинэтгэл, Иргэний эрх зүйн чиглэлээр /Гэрээний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Иргэний процессын эрх зүйн сэдвүүдээр/ амжилттай явуулав.
2018-2019 оны хичээлийн жилд, Үндсэн хуулийн эдийн засаг, Төрийн албаны хуулийн шинэчлэл болон Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн онол, практикийн асуудал сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулан 2 жилийн хугацаагаар магадлан итгэмжлүүлээд байна.
Тус хөтөлбөрөөр 2019-2020 оны хичээлийн жилээс хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
 Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүнээс дараах багш нар Монголын хуульчдын холбооны СУРГАГЧ БАГШААР ажиллаж байна.
  1. Т.Сүхбаатар /Эрүүгийн эрх зүйн тэнхмийн багш, Шихихутуг судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бигчийн дарга/
  2. А.Доржготов /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
  3. Д.Отгонтуяа /Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч /
  4. Э.Ариунаа /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш/
  5. Г.Амаржаргалан /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн ахлах багш/
  6. Ё.Болормаа /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн ахлах багш/
  7. Б.Ганпүрэв /Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн ахлах багш/
  8. Б.Одонтуяа /Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш/
  9. Б.Амарсанаа /Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш/
  10. М.Хатанзориг /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш/