Шихихутуг Хууль Зүйн Дээд Сургуулийн Оюутны зөвлөл нь анх 1996 оноос өөрийн сургуулийн нийт оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох болон өөрийгөө бие даан хөгжүүлэхэд дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд жил бүр Их, дээд сургуулийн оюутны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилсаар ирсэн.

Эрхэм зорилго:
Үзэл бодол, дуу хоолой, хүсэл сонирхлоороо нэгдсэн баг, хамт олон болон түвшинд өрсөлдөхүйц чадвартай оюутнуудын сайн дурын загвар байгууллага болох

Зорилт:
  • Оюутнуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өргөнөөр хамруулах
  • Их дээд сургуулиудын оюутны байгууллагатай хамтарч ажиллах, туршлага солилцох
  • Оюутнуудын үзэл бодол, дуу хоолойг илэрхийлсэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх компанит ажлуудыг өрнүүлэх
  • Оюутнуудын санал бодол, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулах
Үйл ажиллагааны чиглэл:
  • Оюутны холбоонд гишүүнчлэл авах
  • Оюутны Холбооны идэвхтэн гишүүдийг чадваржуулах сургалт, семинарууд
  • Нийт оюутныг хамарсан олон төрлийн лекц, сургалтууд
  • Уламжлал болгон зохион явагддаг тэмцээнүүд