Тус клуб нь илтгэх урлаг, мэтгэлцээн, эрдэм шинжилгээ, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт явуулж оюутанд хувь хүний цогц чадваруудыг хөгжүүлэн ажилладаг. Улсын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээнд 3 удаа, нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээнд 13 удаа, улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд 5 удаа тэргүүлсэн амжилттай Монгол улсын шилдэг клуб юм. Шихихутуг их сургуульд Гэрэгэчүүдийн идэвхитэй оролцоотойгоор бий болгосон мэтгэлцээнд бэлтгэх, мэтгэлцэх арга технологи сургуулийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнд зүй ёсоор тооцогддог.