Танилцуулга:
Радикс эрдэм шинжилгээний клуб нь шинжлэх ухаан, судалгаанд суурилсан орчин үеийн сургалтыг хөгжүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний холбоог бэхжүүлэх сонирхлын хүрээнд 2015 оноос Шихихутуг их сургууль дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Зорилго, үйл ажиллагааны чиглэл:
Тус клуб нь оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвар болон чөлөөтэй сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, хууль, эрх зүйг бүтээлчээр судлах эрмэлзлэлийг хөгжүүлж шинжлэх ухаанч хандлага төлөвшүүлж ирээдүйн залуу эрдэмтэн бэлтгэгдэх суурийг бүрдүүлэх дүрмийн зорилготой.
Уг зорилгынхоо хүрээнд:
  • Сургалт, семинар зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Судалгааны шилдэг бүтээл шалгаруулж шагнал, урамшуулал олгох
  • Эмхтгэл, товхимол, сонин, сэтгүүл эрхлэн гаргах замаар үйл ажиллагаа явуулдаг.
Баримтлах зарчмууд:
  • Бие даасан байх
  • Хамтын ажиллагааны
  • Аливаа улс төрийн хүчин, тогтсон үзэл бодлын нөлөөллөөс ангид байх
  • Байнга суралцах
  • Харилцан хүндэтгэх
Радикс клубын оюутанд чиглэсэн тогтмол үйл ажиллагаа нь судалгааны арга зүйн сургалт, зөвлөгөөнд тулгуурладаг  бөгөөд 2015 онд тус клубын удирдагч багш М.Хатанзоригийн боловсруулсан “Судлаач оюутан” хөтөлбөрийг сургалт, зөвлөгөөнд баримтлан ашиглаж буй.
 
“Судлаач оюутан” хөтөлбөр:
Зорилго нь: Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад шинжлэх ухаанч хандлага төлөвшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй, ур чадвар эзэмшүүлэх, цаашид шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгааны ажил хийж гүйцэтгэх сэдэл төрүүлэх.
Хөтөлбөрийн онцлог:
  • Зөвхөн эрдэм шинжилгээний онол, арга зүйн чадвар олгохоос гадна судлаачийн ёс зүй, хувь хүнээс шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх
  • Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүйн онцлогт тулгуурлах
  • Сургалтанд хамрагдагсдад сургалтын агуулгатай холбоотойгоор цаашид үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, тогтмол үргэлжлэх харилцааг бий болгох
  • Суралцагсдаар багш нарын зөвлөгөө, тусламжтайгаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэж бодит чадвар эзэмшүүлэх
  • Сургалтын агуулгатай холбоотойгоор гарын авлага, холбогдох материалаар хангах
Хөтөлбөрийн хугацаа: Сургалтыг 7 хоногийн хугацаатайгаар нэг удаа болон тогтмол зохион байгуулах боломжтой.
Тус хөтөлбөрт үндэслэсэн сургалт нь 2 үе шатнаас бүрдэх бөгөөд нэгдүгээр үе шат нь нийт 30 цаг, хоёрдугаар шат нь 6 цагийн төлөвлөгөөтэй. Сургалтанд хамрагдагсад судалгааны арга зүйн чадвар эзэмшихээс гадна судлаачийн ёс зүйн талаар суурь ойлголт, үнэлэмж олж авна. Сургалтын хугацаанд сургалтанд хамрагдсан оюутнуудад бичил судалгааны ажлын сэдвүүдээр дадлага хийлгэж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг.
 
Зөвлөх багш нар:
Судалгааны арга зүйн зөвлөх багш Н.Жалбажав /Ph.d, профессор/
Нийтийн эрх зүйн зөвлөх багш Ж.Бямбаа / Ph.d, профессор/
Хувийн эрх зүйн зөвлөх багш П.Түвшинтөгс /Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч/
Үйл ажиллагааны зөвлөх багш Д.Отгонтуяа /Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч/
 
2016-2017 оны хичээлийн жилд:
  1. Хичээлийн жилийн судалгааны ерөнхий сэдэв: “Монголчуудын төрт ёсны сэтгэлгээний түүхэн уламжлал ба ардчиллын үнэт зүйлс”
  2. Хичээлийн жилийн зорилт:
  3. Үйл ажиллагаагаа тогтворжуулах;
  4. Гадаад харилцаагаа хөгжүүлэх;
  5. Оюутны өөрөө удирдах тогтолцоог бий болгох;
  6. Ерөнхий сэдвийн хүрээнд бодитой, дорвитой судалгааны ажил, мэдлэг бүтээх.
  7. Хичээлийн жилийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд:
  8. Зөвлөх багш нартай тогтмол хамтран ажиллах;
  9. Оюутны бие даан, өөрөө хөгжих чадварт тулгуурлах;
  10. Суурь судалгааны арга зүй, мэдлэг, чадварын хөгжлийг чухалчлах;
  11. Хараат бус, бие даасан үйл ажиллагааг төлөвшүүлэх.